Миний дэлгүүр ХХК

Менежментийн нэгдсэн бодлого

БОД-УБ-01Нээлттэй

Эрхэм зорилго

Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино.

Алсын хараа

Дэлхийн стандартад нийцсэн, нийгэмдээ хувь нэмэр оруулсан тэргүүлэх жижиглэн худалдаачин болох.

Үнэт зүйлс

  1. 1Манай худалдан авагчид үйлчил
  2. 2Онц уруу тэмүүл
  3. 3Хувь хүнийг хүндэл

Өөрсдийн эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын харааг чиглэл болгон байгууллагын гадаад болон дотоод нөхцөл байдлыг харгалзан, эрсдэл ба боломжуудыг тооцсоны үндсэн дээр дараах бодлогыг боловсруулсан болно. Энэхүү бодлогын хүрээнд байгууллагын менежментийн тогтолцооны болон зорилго зорилтууд тодорхойлогдож, үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн үнэлгээнүүд хэрэгжинэ.

Бид Монгол улсын иргэдэд чанартай барааг хямд үнээр хүргэх зорилгоор дискаунтер форматыг хөгжүүлнэ.

01 / 03

Чанарын бодлого

Бидний худалдан авагчийн чанар, байдал, хямд үнийн талаарх хүлээлтийг давуулахыг зорьж ажилладаг. Худалдан авагчдаа дараах үнэ цэнийг олгосноор тэдгээрийн итгэлийг нь олохыг зорьдог:

  1. Доод үнэ

    Бид чанартай бүтээгдэхүүнийг дундын дамжлагын зардалгүйгээр, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар зах зээлийн доод үнээр хүргэнэ.

  2. Түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ

    Бид хамтрагч нарынхаа үйлчлэх идэвхи санаачилгыг дэмжин хөгжүүлж, худалдан авагчийнхаа цагийг хэмнэж түргэн, хялбар, найрсаг үйлчилгээг үзүүлнэ. Худалдан авагчдын санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.

  3. Шинэ соргог жимс, ногоо

    Бид дэлхийн өнцөг бүрээс чанартай жимс, ногоог хамгийн түрүүнд, хамгийн хямдаар санал болгоно.

  4. Хувийн брэндийн бүтээгдэхүүн

    Худалдан авагчийнхаа хэрэгцээнд нийцүүлэн, олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хөгжүүлэн үйлдвэрлүүлж, доод үнээр санал болгоно.

  5. Амжиж ав, дараа гэж байхгүй

    Улирлын болон хэрэгцээт гэр ахуйн барааг хязгаартай тоогоор доод үнээр санал болгоно.

  6. Итгэлтэй

    Бид нийлүүлэлтийн хэлхээний бүх үе шат бүрт зөв тооны дагуу тасралтгүй, хүртээмжтэйгээр, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангах замаар худалдан авагчдынхаа итгэлийг хүлээсэн, ханган нийлүүлэгчийн оролцоог дэмжсэн, хамтдаа хөгжсөн жижиглэн худалдаачин байна.

Бид эдгээр амлалтуудыг биелүүлэхдээ удирдлагын менежментийн тогтолцоондоо тусгасан амлалтуудаа тогтвортой биелүүлж, олон улсын стандартууд болон холбогдох хууль дүрмийг чандлан дагаж ажиллах болно. Дээрх амлалтуудыг биелүүлэхдээ бид өөрсдийн бизнесийн үйл явцуудыг тасралтгүй сайжруулж, онц уруу тэмүүлэх зарчмыг баримталж явна.