
Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулна
Миний Дэлгүүр ХХК — Монголын дискаунтер жижиглэн худалдааны сүлжээ
Бидний тухайБизнес чиглэл
Бидний үйл ажиллагаа
Жижиглэн худалдааны сүлжээнээс нийлүүлэлтийн менежмент, дижитал шийдэл хүртэл — өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангах эко систем.
Жижиглэн худалдаа
Дискаунтер форматын дэлгүүрийн сүлжээ. Тогтмол бага үнэ, тодорхой ассортимент, өндөр эргэлт.
ДэлгэрэнгүйНийлүүлэлтийн сүлжээ
Төвлөрсөн агуулах, логистикийн менежмент. Барааг цаг тухайд, шинэ байдлаар салбар бүрт хүргэнэ.
Өөрийн брэнд
Хэрэглэгчдэд илүү хэмнэлттэй үнээр хүрэх өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүд.
Нийлүүлэгч хамтрагч
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаа байгуулна.
Дижитал шийдэл
Infinity ERP болон дотоод дижитал системүүдээр үйл ажиллагааны хэмнэлт, хяналтыг сайжруулна.
Хүний хөгжил
Удирдлага бэлтгэх хөтөлбөр болон тасралтгүй сургалтын системээр хамтрагчдынхаа хөгжлийг дэмжинэ.
ДэлгэрэнгүйМэдээ мэдээлэл
Миний сүлжээ дэлгүүрийн нийт 31 ажилтан төрийн болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн Миний сүлжээ дэлгүүрийн нийт 31 ажилтан төрийн болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Энэхүү эрхэм шагналууд нь ажилтан бүрийн тууштай хөдөлмөр, үнэнч үйлчилгээ, хамтын амжилтын бодит үнэлэмж юм.
Шагнал хүртсэн нийт хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Миний сүлжээ дэлгүүр – Амжилтыг хамтдаа бүтээнэ

Хамтдаа туулсан 𝟐,𝟏𝟖𝟕 километр!
"Миний дэлгүүр" ХХК-ийн хамт олон "Улаанбаатар марафон"-доо эрчимтэй бэлдсээр байна. Бид зүгээр ч нэг гүйгээгүй ээ, багийнхаараа нийлээд хэдийнээ 𝟐,𝟏𝟖𝟕 км замыг бэлтгэлийн үеэр хамтдаа ардаа үлдээжээ!
Энэ бол бидний нэгдмэл зорилго, тэсвэр хатуужил, бие биенээ хурцалсан эерэг хандлагын баталгаа юм. Бид марафонд бэлэн! Гүйлтийн зам дээр таарцгаая!
Нийлүүлэгч хамтрагчдад
Бид дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй урт хугацааны, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаа байгуулдаг.
Хамтдаа тэлэх
70+ салбарын сүлжээгээр таны бүтээгдэхүүнийг Монгол даяарх хэрэглэгчдэд хүргэнэ.
Борлуулалтын өсөлт
Өндөр эргэлттэй дискаунтер формат — тогтмол, урьдчилан таамаглах боломжтой захиалга.
Чанар, аюулгүй байдал
ISO 9001 удирдлагын системд тулгуурласан чанарын хяналт, ил тод шалгуур.
Логистик дэмжлэг
Төвлөрсөн агуулах, хүргэлтийн сүлжээ таны тээврийн зардлыг хэмнэнэ.
Бидэнтэй хамтран ажиллах уу?
.png)

