Монхангай групп танилцуулга

1992 онд Монхангай группийн үүсгэн байгуулагч Сэрээнэндагвын Сэргэлэн Монхангай группийг үүсгэн байгуулж Миний Дэлгүүр ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлснээр Монгол улсад анхны сүлжээ дэлгүүрийн үндэс суурь тавигдсан.
Өдгөө Миний Дэлгүүр компани нь 2020 оноос хойш жижиглэн худалдааны салбарт “Дискаунтер” форматыг нэвтрүүлэн улсын хэмжээнд 70 гаруй салбар 1000 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дискаунтер формат гэдэг нь хэрэглэгчдийн гол хэрэгцээт нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн доод үнээр санал болгодог супермаркетуудын нэг төрөл юм. Монгол улсад дискаунтер форматын дэлгүүрийг бий болгох үндсэн шалтгаан нь иргэдийн амьжиргааны зардал нэмэгдсэнтэй холбоотой юм. Бид хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүнийг өдөр бүр илүү хямд үнээр хүргэх зорилготойгоор тэлэлтийн бодлого баримтлан шинэ салбар дэлгүүрүүдээ нээж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Бидний цаашдын алсын хараа бол дэлхийн стандартад нийцсэн, нийгэмдээ хувь нэмэр оруулсан жижиглэн худалдаачин болох юм.
Үнэт зүйлс, баримтлах зарчим
ЭРХЭМ ЗОРИЛГО
Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулахад оршино
ҮНЭТ ЗҮЙЛ
1. Хувь хүнийг хүндэл 2. Онц руу тэмүүл 3. Худалдан авагчдад үйлчил
ДҮРЭМ
Дүрэм-1 Хэзээд худалдан авагчийн зөв Дүрэм-2 Хэрэв худалдан авагчийн гарцаагүй буруу бол Дүрэм1-ийг унш
УРИА ҮГ
Хэмнээд илүү Амьдарцгаая
Хэрэглэгчдэдээ өгөх үнэ цэнэ
Бид хэрэглэгчдэдээ дараах 6 үнэ цэнийг санал болгодог. Эдгээр нь хэрэглэгчдийн гарт чанартай бараа бүтээгдэхүүн өдөр бүр зах зээлийн хамгийн доод үнээр хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг. Та бүхэн Миний Дэлгүүрийн салбараар үйлчлүүлэн өдөр бүр хэтэвчиндээ бодит хэмнэлтийг үүсгээрэй.
Шинэхэн жимс, ногоо
Бид жимс жимсгэнэ, хүнсний ногоогоо дотоодын болон дэлхийн 70 гаруй улсын тариаланчдаас дундын шат дамжлагүйгээр хүргэдэг. Энэ нь шинэхэн, чанартай жимс ногоо хэрэглэгчийн гарт хамгийн доод үнээр хүрэх боломжийг бүрдүүлдэг.
Хувийн брэнд бүтээгдэхүүн
Бид Олон улсын чанарын шаардлага хангасан 365, Easy Travel, Easy Wear, Easy Kitchen брэндийн бүтээгдэхүүнүүдийг олон улсын болон дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран үйлдвэрлэж зөвхөн өөрсдийн салбар дэлгүүрүүдээрээ санал болгодог.
Түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ
Бид хэрэглэгчдэдээ хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг. Манай хамтрагчид найрсаг, тусархуу байдаг бөгөөд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд илүү ихийг суралцахад бэлэн байдаг.
Өдөр бүр хямд
Бид хэрэглэгчдийнхээ өдөр бүрийн гол хэрэгцээ болсон бараа бүтээгдэхүүнд зах зээлийн хамгийн доод үнийг тогтоодог. Зөвхөн хямдралаар биш өдөр бүр манайхаас хямд үнээр хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой.
Улиралд нь тохирсон гэр ахуйн бүтээгдэхүүн
Бид улиралд нь тохирсон, чанартай гэр ахуйн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр санал болгодог. Манай хямдралын бараа бүтээгдэхүүн санаанд оромгүй хямд тул маш хурдан дуусдаг.
Итгэлтэй
Бид хэрэглэгчдийнхээ №1 сонголт болсон сүлжээ дэлгүүр байхыг зорьдог. Чанартай бараа бүтээгдэхүүн, зах зээлийн доод үнэ, шинэ соргог жимс ногоо, хувийн брэнд бүтээгдэхүүн, түргэн, хялбар, найрсаг үйлчилгээ, улиралд нь тохирсон гэр ахуйн бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ худалдан авалтын үнэ цэнийг бүтээхээр зорьдог.
