Монголын хамгийн хямд үнэтэй сүлжээ дэлгүүр
Бид дискаунтер форматаар ажиллаж, өдөр тутмын хэрэгцээт барааг чанартайгаар, хамгийн боломжит үнээр Монголын өрх бүрт хүргэдэг.
- 32+
- Жилийн туршлага
- 70+
- Салбар дэлгүүр
- 1000+
- Хамтрагч
- 14×
- ТОП-100 шагнал
Яагаад Миний дэлгүүр гэж?
Дискаунтер формат гэдэг нь цөөн нэр төрлийн барааг их хэмжээгээр, бага зардлаар эргэлдүүлэх загвар. Үүний үр дүнг бид үнээрээ худалдан авагчдадаа буцаан өгдөг.
Доод үнэ
Дундын дамжлагын зардалгүйгээр, бүтээмжээ нэмэгдүүлэх замаар зах зээлийн хамгийн доод үнийг санал болгоно.
Шинэ соргог жимс, ногоо
Дэлхийн өнцөг бүрээс чанартай жимс, ногоог хамгийн түрүүнд, хамгийн хямдаар тань руу хүргэнэ.
Хувийн брэнд «365»
Олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг өөрсдөө хөгжүүлж, доод үнээр санал болгоно.
Түргэн, хялбар үйлчилгээ
Худалдан авагчийн цагийг хэмнэсэн найрсаг үйлчилгээ, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг баг.
Мэдээ мэдээлэл
Миний сүлжээ дэлгүүрийн нийт 31 ажилтан төрийн болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Хөдөлмөр, хичээл зүтгэлээ үнэлүүлсэн Миний сүлжээ дэлгүүрийн нийт 31 ажилтан төрийн болон салбарын нэр хүндтэй шагналаар шагнагдлаа.
Энэхүү эрхэм шагналууд нь ажилтан бүрийн тууштай хөдөлмөр, үнэнч үйлчилгээ, хамтын амжилтын бодит үнэлэмж юм.
Шагнал хүртсэн нийт хамт олондоо чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Миний сүлжээ дэлгүүр – Амжилтыг хамтдаа бүтээнэ
2026.05.19Хамтдаа туулсан 𝟐,𝟏𝟖𝟕 километр!
"Миний дэлгүүр" ХХК-ийн хамт олон "Улаанбаатар марафон"-доо эрчимтэй бэлдсээр байна. Бид зүгээр ч нэг гүйгээгүй ээ, багийнхаараа нийлээд хэдийнээ 𝟐,𝟏𝟖𝟕 км замыг бэлтгэлийн үеэр хамтдаа ардаа үлдээжээ!
Энэ бол бидний нэгдмэл зорилго, тэсвэр хатуужил, бие биенээ хурцалсан эерэг хандлагын баталгаа юм. Бид марафонд бэлэн! Гүйлтийн зам дээр таарцгаая!
Нийлүүлэгч хамтрагчдад
Бид дотоодын үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй урт хугацааны, шударга, харилцан ашигтай хамтын ажиллагаа байгуулдаг.
Хамтдаа тэлэх
70+ салбарын сүлжээгээр таны бүтээгдэхүүнийг Монгол даяарх хэрэглэгчдэд хүргэнэ.
Борлуулалтын өсөлт
Өндөр эргэлттэй дискаунтер формат — тогтмол, урьдчилан таамаглах боломжтой захиалга.
Чанар, аюулгүй байдал
ISO 9001 удирдлагын системд тулгуурласан чанарын хяналт, ил тод шалгуур.
Логистик дэмжлэг
Төвлөрсөн агуулах, хүргэлтийн сүлжээ таны тээврийн зардлыг хэмнэнэ.
